Бидний тухай

Удирдлагын мэндчилгээ

            Сайн байцгаана уу?

            ДААДАА ГРУПП ХХК-ны цахим хуудсанд  зочилж буй танд талархал илэрхийлье.

            Монгол Улсын маань эдийн засаг  эрчимжиж, хөгжлийн шинэ эрин үе, өвөрмөц боломж бий болсон цаг хугацаатай хөл нийлүүлэн урагшилж байна.

            Энэ таатай боломжийг ашиглан Монголчууд бид инновацид суурилсан, шинэ зууны  техник технологийг нэвтрүүлсэн, басхүү эртний соёл уламжлал, үндэсний онцлогоо хадгалсан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж нэмүү өртөг шингэсэн бодит үнэлэмжтэй, нийтийн жишиг, стандартад дүйцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ.

            ДААДАА ГРУПП ХХК-ны хамт олон, түнш байгууллагууд энэ жишгийн дагуу монгол малынхаа шимт махыг орчин үеийн шинэ техник, технологид суурилан  дулааны аргаар халууны боловсруулалт хийж, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн зэрэг малын гаралтай түүхий эдийг малчдаасаа худалдан авч БНХАУ-руу экспортлохын зэрэгцээ барилга, уул уурхайн нөхөн сэргээлт, газар тариалан, аялал жуулчлалын салбарт амжилт үзүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

            Монгол Улс залуучуудын орон. Тэр ч утгаараа улс орны нийгмийн соёл, эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтын цар хүрээ залуучууд бидний чин сэтгэл, хүнлэг чанар, идэвх чармайлт, тууштай хөдөлмөрөөс ихээхэн хамааралтай тул манай  хамт олон, бид ирээдүйнхээ төлөө, бизнес эрхэлж буй гол салбартаа бусдаас суралцаж, шинийг эрэлхийлэх, санаачлах замаар байр сууриа бататгахыг тэмүүллээ болгон ажиллаж байна.

            Нөгөөтэйгүүр ажил олгогчийн хувьд ажиллах орчноо сайжруулах, ажилчдынхаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлж ажилтнуудынхаа эмнэлэг, банк зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх, ирээдүйд тэтгэвэр тэтгэмж тогтоолгох боломжийг бий болгох,  аж ахуй нэгжийн орлогын албан татвараа цаг хугацаанд нь үнэн зөв тайлагнан эх орныхоо татварын алтан санд бага ч болтугай хувь нэмрийг оруулж хамт олон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг хичээн ажиллаж байна.

Та бүхэнд сайн бүхний дээдийг хүсье. БАЯРЛАЛАА.

            Хүндэтгэсэн: ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ  Б.ДАШЦЭРЭН

Удирдлагын мэндчилгээ

Бидний тухай

“ДААДАА ГРУПП ХХК” нь анх 2013 онд байгуулагдсан. 2018 онд арьс шир, ноос ноолуурын экспортын баялаг түүхтэй “ЗЭМҮҮН” ХХК-ний 20%-ийг эзэмшсэнээр үйлчилгээний үйл ажиллагаагаа өргөжүүлэн гадаад, дотоод худалдаа БНХАУ-руу мах, махан бүтээгдэхүүн экспортлож эхэлсэн. Одоо хөдөө аж ахуйн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Байнгын 18, түр 85 нийт 100 гаруй ажилтантай.

Эрхэм зорилго: Бид эх орныхоо ирээдүйг бүтээгч.

Уриа:

Эвсэн хөдөлмөрлөж
Эвлэн бүтээе..

Үнэт зүйлс: Бид манлайлан чиглүүлэгч, шинийг эрэлхийлэгч, үнэнч хичээнгүй, чигч шударга, хүнлэг энэрэнгүй, соёлч боловсон, хариуцлагатай баг хамт олон байна. Бид нэгнээ дэмждэг, хамтран зүтгэдэг, хамтдаа хөдөлмөрлөдөг, ялгаварлан гадуурхдаггүй, жендерийн ялгаагүй, өөриймсөг үзэлтэй, эх оронч сэтгэлгээтэй хамт олон байна. Бид хуулиа дээдэлдэг, ёсчлон биелүүлдэг, татвараа төлдөг нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлдэг, манлайлагч хамт олон байна.

Салбар компаниуд:

АЖИЛИТИ ХХК
РЕООК ХХК


Хувь эзэмшдэг байгууллагууд:

ЗЭМҮҮН ХХК -20%
 

Хүсэлт илгээх