Хөдөө Аж Ахуй, Фермер

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, мах, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолоор мал бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх,; мах боловсруулах салбарыг хөгжүүлэх;  мах, махан бүтээгдэхүүний  экспортыг дэмжихэд  анхаарсан мөн нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 13.1.16 дугаар зүйлд заасаны дагуу НӨАТ-аас чөлөөлөх зэрэг шийдвэр гарсан.

Үүний үр дүнд БНХАУ-руу  бог малын тэр дундаа ямааны махыг, бод малын буюу адууы махыг түүхийгээр, үхрийн махыг цул болон булчин махаар нь ангилж дулааны аргаар боловсруулж хоёр улсын холбогдох журмын дагуу тус улс руу экспортлож эхэллээ.  Энэ шийдвэрийн  үр дүнд манай улсын олон аж ахуй нэгжүүд үйлдвэрийн болон уламжлалт аргаар мах, махан бүтээгдэхүүнийг малчдаас худалдан авч зохих зөвшөөрөлтэй, стандарт хангасан үйлдвэрт дулааны аргын боловсруулалт хийн БНХАУ-ын аж ахуй нэгжүүдэд борлуулах боломжтой болсноос гадна дотоодын томоохон аж ахуй нэгжүүдийн бэлтгэн нийлүүлэлтийг хийх боломж бүрдсэн юм.

Энэ ажлын хүрээнд манай компани дотооддоо ямаа, үхэр, адууны мах бэлтгэхийн зэрэгцээ БНХАУ-ын Хобэй мужийн “ИЛУН” ХХК,  тус улсын иргэн ЛЮ ЁО ХУЙ нартай, дотоодын шилдэг үйлдвэр болох “МОНГОЛ МАРКЕТ” ХХК, “ХҮН-ОД” ХХК, хятадын хөрөнгө оруулалттай “САЙЛЕ ФҮҮД МОНГОЛИА” ХХК нартай боловсруулсан махны экспортон дээр хамтран ажиллаж байна.

Хүсэлт илгээх