"Даадаа групп" ххк маань Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Энхрий эрдэнэ сантай хамтран Сүрьеэгүй Монгол төслийг дэмжин сүрьеэгээр өвчилсөн эмзэг бүлгийн 34 хүнд 6 сарын  махны хэрэгцээг өгч тэдний эдгэрэлт, дархлаа тогтох үйл явцад сайнаар нөлөөлөхүйц  махны хэрэгцээг сайн дураар хандивлан сайн үйлсийн аянд нэгдлээ.

Энэ ажлын хүрээнд 2019 оны 6-р сарын 11-нд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв болон "Даадаа Групп" ххк нь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.