Махны дундаж үнэ буурсан үзүүлэлттэй байна

2019 оны 10 дугаар сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9210 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11137 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 52 төгрөгөөр (0.5%), үхрийн цул махны үнэ 252 төгрөгөөр (1.8%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 79 төгрөгөөр (0.9%), хонины цул махны үнэ 69 төгрөгөөр (0.7%) буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөгөөр худалдаалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар