Монголын эдийн засгийн форум - 2019

2019 оны 10 сарын 30 өдөр, 18:12 минут: МОНГОЛ УЛСАД "БИД" НИЙГМИЙГ БҮТЭЭХ ЦАГ ҮЕ ИРЖЭЭ ГЭВ

"Монголын Эдийн Засгийн Форум-2019" чуулган "Үндэсний эрх ашиг" ерөнхий сэдвийн хүрээнд, "Хариуцлагатай Монгол", "Саарал Монгол", "Бүтээлч Монгол", "Залуу Монгол", "Монголын эдийн засгийн форум: өнгөрсөн ба ирээдүй" гэсэн таван дэд хуралдаантайгаар амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Энэ удаагийн чуулганыг МҮХАҮТ, Монголын эдийн засгийн форум ТББ, CEO клуб, Монголын бизнесийн зөвлөл гэсэн бизнесийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4 ТББ төрийн бус байгууллага хамтран, Засгийн газрын оролцоогүйгээр зохион байгуулснаар онцлого байв.

Чуулганы хэлэлцүүлгүүдээр яригдсан санал дүгнэлт, шүүмжийг нэгтгэн бодлого боловсруулагчдад хүргүүлэх бөгөөд оролцогчид цаашид аливаа асуудалд “БИ биш БИД” хандлагаар хандаж, ганцаараа биш хамтаараа асуудлаа ярьж, бодит шийдлийн төлөө нэгдэцгээе хэмээн санал нэгтэй тохиролцсон нь өнөөдрийн арга хэмжээний үр дүн байлаа.

2019 оны 10 сарын 30 өдөр, 17:49 минут: НИЙТЛЭГ ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ОЛСОН ЗАЛУУС ЖИНХЭНЭЭСЭЭ ГАР НИЙЛЭН АЖИЛЛАДАГ

1980-аад оны залуусын төлөөлөл, Бодлогод суурилсан залуусын хяналт ТББ-ын УЗ-ийн гишүүн, сэтгүүлч Т.Амарзаяа: "Залуусын дунд хамтарч ажиллах сэтгэлгээг хэвшүүлэхийн тулд тэднийг холбох нийтлэг үнэт зүйлийг тодорхойлох хэрэгтэй. Түүнийгээ олчихвол хамтын ажиллагаа аяндаа бий болно. Үнэт зүйлсийнхээ төлөө юу хийх ёстойгоо ч тэд өөрсдөө олно" Үүнд харин хэн туслах вэ?

2019 оны 10 сарын 30 өдөр, 17:46 минут: УЛААНБААТАР ЗАЛУУЧУУДЫН ХОТ БИШ БОЛЧИХООД БАЙНА

1970-иад оны төлөөлөл, IRIM судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Батсугар: Тодорхой бүлэг залуус бус нийт 1 сая гаруй залуус нийгэмд хүчтэй нөлөөлөл, үнэт зүйлийг хамтдаа бүтээж байж бид залуучуудын хот болж чадна. Тооны хувьд хангалттай хэрнээ идэвх, оролцоо, санаачилга, манлайллын хувьд Улаанбаатар залуучуудын хот биш юм.

2019 оны 10 сарын 30 өдөр, 17:41 минут: ЗАЛУУ ҮЕЭ ЧАМЛАХ БИШ ДЭМЖИЖ БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Монголын эдийн засгийн чуулган-2019 "Залуу Монгол" сэдвийн хүрээнд үргэлжилж байна. 2000-иад оны төлөөлөл болж “ИнвестТрейд” академийн үүсгэн байгуулагч Ү.Батмагнай: "1990, 2000 оны залуучуудыг дэмжиж, тэдний үзэл санааг хүлээн зөвшөөрч чадсанаар нийгэм дэх залуусын оролцоо сайжирч, "би" биш "бид" хандлага руу шилжиж чадна. Нийгэм өөрөө залуучуудын оролцоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Жишээ нь, ажлын байран дээр үе үеийн хүмүүс ажиллаж байгаа хэдий ч залуу үеийн хүсэл эрмэлзлийг тоохгүй, "энэ юу чаддаг юм" гэсэн хандлагаар мохоож байгаа нь урам зориг, оролцоог хойш татсаар байна" гэв.

019 оны 10 сарын 30 өдөр, 17:10 минут: ЗАЛУУЧУУД ШАГНАЛААР БИШ ХИЙЖ БҮТЭЭСНЭЭРЭЭ ГАНГАРЧ БАЙНА

Монголын эдийн засгийн чуулган-2019 "Залуу Монгол" сэдвийн хүрээнд үргэлжилж, 1970, 1980, 1990, 2000 оны төлөөлөл болсон залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна.

"1980-аад оны төлөөлөл, "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан: "Залуучууд одон медаль, цаасан өргөмжлөлөөр хэмжигдэхээ больсон. Хэдэн зуун мянгаар хэвлэж шагнадаг шагнал, төмөр тэмдэг үнэ цэнэгүй болж, залуус хийж бүтээснээрээ гангарч, түүгээрээ урамшиж шагнагддаг болсон байгаа нь нийгэмд залуу үеийн оролцоо бага багаар нэмэгдэж байна гэсэн үг. Ийм хандлагыг дэмжих нь маш чухал. Хэдэн зуун сая төгрөгөөр зохион байгуулагдсан хурлын үр дүнгийн шийдэл нь нийгэмд бодитоор хэрэгжих нөлөөлөл болж чаддаггүй. Харин хэдэн мянган хүн нийлээд өдөрт 100 төгрөг, жилд 365 сая төгрөгийг босгож “Ид шидийн орон” бий болгож байгаа нь нийгэм дэх маш том бодит шийдэл, бодит нөлөөлөл юм" гэв.

2019 оны 10 сарын 30 өдөр, 16:41 минут: МОНГОЛ УЛС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БОЛОН БОЛОМЖИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР 183 ОРНООС 5 ДУГААР БАЙРТ ОРЖЭЭ

 

Залуучуудын оролцоо сэдвийн хүрээнд үе үеийн төлөөлөл болсон залуучуудын хэлэлцүүлэг эхэлж байна. Монгол залуусын нийгэмийн оролцоо болон нийгэмд эзлэх байр суурийн талаар нээлттэй хэлэлцэнэ.

Олон улсын залуучуудын хөгжлийн индексийн судалгаагаар Монгол Улс 0.656 оноогоор 183 орноос 71-р байрт жагссан. Залуучуудын хөгжлийн индекс эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт болон боломж, боловсрол, иргэнийн оролцоо болон улс төрийн оролцоо гэсэн 5 шалгуур үзүүлэлтээр тодорхойлддог.

Монгол Улс эрүүл мэнд сайн сайхан байдал үзүүлэлтээр 148-р байр, хөдөлмөр эрхлэлт болон боломж үзүүлэлтээр 5-р байр, боловсролын үзүүлэлтээр 100-р байр, иргэний оролцоо үзүүлэлтээр 87-р байр, улс төрийн оролцоо үзүүлэлтээр 105-р байрт тус тус жагссан.

Нийгэм, эдийн засагт залуучуудын оролцоо их байх тусмаа инноваци болон шийдэл бий болж чаддаг. Монгол залуучуудын нийгэмд оролцох оролцоо муу байгаагаас залуучууд өөрсдийн боломж болоцоог харахгүй өнгөрч байна.

Ц.Батсугар, IRIM судалгааны хүрээлэнгийн захирал

2019 оны 10 сарын 30 өдөр, 15:04 минут: АЖЛЫН БАЙР ИХ БАЙГАА Ч, АЖИЛЛАХ ХҮЧИН БАГА БАЙНА

Монгол Улсад ажлын байр маш их байгаа хэдий ч ажиллах хүчин бага байна. Залууст хамтран ажиллах итгэлийг бий болгож нэгдсэн нэг санаатай байж бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл рүү экспорт хийж дэлхийн хэмжээнд өрсөлдөх эдийн засгийг бий болгьё.

Ж.Лувсандорж, Үндэстэн баг ХХК-ийн гүйцэтгэх захирал

2019 оны 10 сарын 30 өдөр, 15:04 минут: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ЗЭВСЭГ

Монголын эдийн засгийн чуулган нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод болон гадаад аж ахуйн нэгж, хувь хүмүүст нээлттэй чуулган гэж харж байна. Хөрөнгө оруулалт эдийн засагт маш чухал зэвсэг юм. Хөрөнгө оруулалтыг дагаад инноваци хөгжиж, ажлын байр бий болдог нь эдийн засагт чухал ач холбогдолтой.

Г.Ганбаяр, Монголын Алт (МАК) ХХК-ийн дэд ерөнхийлөгч

2019 оны 10 сарын 30 өдөр, 14:34 минут: УХААЛАГ ТӨЛӨВЛӨЛТ, ЗӨВ УДИРДЛАГА ХЭРЭГТЭЙ

"Монголын эдийн засгийн форум 2019" чуулган "Бүтээлч Монгол" хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч, Голденвест Индастри ХХК-ийн судалгааны захирал Д.Мөнхболд: "Монгол Улс байгалийн баялаг ихтэй гэхдээ хязгаартай. Бид ухаалаг төлөвлөлт, зөв удирдлага хийж хойч ирээдүйдээ тогтвортой, төрөлжсөн эдийн засгийг шилжүүлэх үүрэгтэй” учраас хамтдаа нэгдэж хамтдаа асуудлаа шийдэж урагш тэмүүлье" гэв.