2021 ОНЫ 5 ДУГААР САР ГЭХЭД МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр ФАТФ-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэйн улмаас Монгол Улс саарал жагсаалтад орсон.

Саарал жагсаалтаас гарахын тулд дараах шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

- Мөнгө угаах террозмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ зөрчсөн тохиолдолд гарсан зөрчилд нь дүйцхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн шийтгэл ноогдуулах

- Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг тогтоосон эрсдэлтэй нь нэмэгдүүлэн/сайжруулах

- Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлд суурилсан хяналт тавих зэрэг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлснээр 2021 оны 5 дугаар сард Монгол Улс саарал жагсаалтаас гарах боломжтой.

эх сурвалж: МҮХАҮТанхим