Бүртгэлтэй ажилгүй иргэд 21.9 мянга байна

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний 10 сард ажилгүй 69 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.8 (9%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.8 (3.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 185 (1.0%) хүнээр буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны 10 дугаар сарын эцэст 34.6 мянга, үүнээс 21.9 (63%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.7 (36%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо