1. ОУ-ЫН  НЭР ХҮНД БҮХИЙ 107 ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛД ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭГ “ДААДАА ГРУПП” ХХК  ИВЭЭН ТЭТГЭЖ, ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн Эмэгтэй Гайд, Эмэгтэй Скаутын Холбооны  Ази, Номхон Далайн Андуудын төлөөлөл 107 хүн Монголд хүрэлцэн ирж Монголын охид, залуу эмэгтэйчүүдэд  өөрсдийнхөө хөдөлгөөнийг удирдах  бидний санал санаачилгыг хөхиүлэн дэмжих хандивын ёслолын үйл ажиллагааг анх удаа Монголд зохион байгуулах арга хэмжээг “Даадаа групп” ХХК ивээн тэтгэж зохион байгуулагчаар оролцлоо. 

Монголын Эмэгтэй Скаутын Холбоо (МЭСХ) ТББ нь Дэлхийн Эмэгтэй Гайд, Эмэгтэй Скаутын Холбооны гишүүн байгууллага бөгөөд ЕБС-ийн 8-17 насны охид болон 18-30 насны залуу эмэгтэйчүүдийг  манлайлагч, багаар ажиллах чадвартай,  өөртөө шийдвэр гаргагч, бусдыг цаашлаад нийгэмдээ эерэг нөлөөлж өөрчлөлтийг хийдэг, нийгэмдээ тустай, хариуцлагатай зөв хүн болж төлөвших бүхий л чадваруудаа хөгжүүлэхэд нь дэмжих зорилготой. 

Тус айлчлал нь Монголын Эмэгтэй Скаутын Холбооны охид, залуу эмэгтэйчүүдийг Дэлхийн энэхүү хөдөлгөөний аргаар манлайлагч, зөв төлөвшилтэй, багаар ажиллах чадвартай, өөртөө шийдвэр гаргагч, бусдад цаашлаад нийгэмдээ эерэг нөлөөлж өөрчлөлтийг хийдэг, хариуцлагатай хүн болж төлөвших бүхий л чадваруудаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болохын зэрэгцээ ЕБС-ийн охидын эцэг эхчүүдийг, залуу оюутнуудын сайн дурын оролцоог нэмэгдүүлж, дэмжигч удирдагч насанд хүрэгч удирдагчаар сургаж бэлтгэхэд ихээхэн тус нэмэр болно хэмээн үзэж байна. 

2. “ДААДАА ГРУПП” ХХК “Сүрьеэгүй Монгол”–ын төлөө нэгдэж байна
Дэлхийн сайхан бүсгүй тэмцээн болох Miss world-2018 шалгаруулалтанд монгол орноо төлөөлөн оролцох мисс Э.Энхриймаагийн  санаачилсан “Сүрьеэгүй монгол” хүмүүнлэгийн ажлыг “Даадаа групп” ХХК дэмжиж, санхүүгийн (1 000 000 төгрөг)  болон эд материалын  тусламжийг үзүүлж, ивээн тэтгэж нийгмийн эрүүл энхийн үйлсэд хандив  өргөлөө. 
 

Энхрий Эрдэнэ сан "Сүрьеэгүй Монгол" төсөл

Дэлхийн сайхан бүсгүй тэмцээн болох Miss world-2018 шалгаруулалтанд монгол орноо төлөөлөн оролцох мисс Э.Энхриймаагийн санаачилсан “Сүрьеэгүй монгол” хүмүүнлэгийн ажлыг “Даадаа групп” ХХК дэмжиж, санхүүгийн (1 000 000 төгрөг) болон эд материалын тусламжийг үзүүлж, ивээн тэтгэж нийгмийн эрүүл энхийн үйлсэд хандив өргөлөө.

Даадаа Групп ХХК нь Энхрий Эрдэнэ сангийн санаачлан зохион байгуулж буй Сүрьеэгүй Монгол төслийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжиж, зорилтот бүлэг рүү дэмжлэг үзүүлж байна. 

Хүсэлт илгээх